Monday, 14 February 2011

Х.Дондог Монголоо эрсэн Монгол

Нэр нь хүртэл нэгийг бодогдуулсан энэхүү номыг та бүхэндээ танилцуулж байна. Судлаач Х.Дондогийн бичсэн эл номыг зөвхөн Монгол хүн мэдэрч, ойлгоно гэдэгийг нэмж өгүүлье. Орчин цагийн ороо бусгаа үед Монгол хүн гэж хэн болох, ямар байх ёстойг маш олон жишээ, тодотголоор өгүүлсэн төдийгүй хот, хөдөөгийн ялгаа, яагаад ялгарсан, яагаад ялгах болсон тухай маш сонин бөгөөд үнэн жишээгээр өгүүлжээ. Энэхүү номыг Интерном болон бусад номын дэлгүүрүүдээс худалдан авч болох бөгөөд зөөлөн, хатуу гэсэн хоёр хавтастайгаар 15 000, 18 000 төгрөгийн үнэтэй борлогдож байна. Ялангуяа гадаадад суугаа ах дүү, найз нөхөддөө нутгийн үнэр болгож илгээвээс маш үнэд орох эрдэнэ болон хувирна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Монголоороо гоёж, омогшиж явах болтугай. Номын цагаан буян арвин дэлгэрэх болтугай.

Tuesday, 8 February 2011

Шинийн үзүүр хаа хүрэв?

Шинийн үзүүр Норт Бэй хүрч, ширдэгний үзүүр хэдэн шил улаан дарс ууж нугаллааа. Сайхан нартай өдөр Монгол айлд зочилж, бууз, хуушуур, цуйван идэж Монгол дуу хөгжим сонсож, Монгол шууд нэвтрүүлэг үзэж Монголоор ярьж за даа Монголд очоод ирэх шиг л боллоо доо. Бөөн эрч хүч, энерги автобуснаас буулаа. Тухайн айлын эзэгтэй шиг сайхан хоол хийж сурах юмсан даа. Хүүхэд гараад ирэхээр сурах байгаа.
Өө тийн даалуу бас тоглоод би ч ууж идсэнээ эхэлж яриад хасах тал уруугаа л явж байна даа.
Даалууны нэрнүүдийг тас мартсан байна лээ. Гэхдээ гоё тоглосоон. Өө тийн ш дээ би эхлээд боол болж байснаа дараа нь дороо боолтой болоод тэгсэн намайг Их Хатанаар өргөмжлөөд кккккккк.
Аав, ээж, ах дүү садан шиг минь зочилж дайлаад л одоо яахав юу хиймээр байна гээд л явахад бөөн бэлэг сэлт бэлэглэээд их сайхан дайлуулаад аан тийн ул боов хүртэл өгөөд маш сайхан зочилсон. Гэтэл би нэг аяга ч угаагүй. Үгүй ээ зүгээр сууж бай гээд л хөдөлгөөгүй.
За тэгээд зочилсон айлдаа дайраад ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг ундарч байхыг хүсэн ерөөе!
Жич: Зочилсон айлын тавгын идээний зураг оруулав.