Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 26 May 2010

Өдөр шөнө 2

21 зуунд чинь бас сонин сонин юм их байнаа. Би өглөөний ээлжийн багшийн хичээл дээр арай гэж л 70 авч байна харин өдрийн ээлжийн багш дээр дандаа онц авдаг. Үүний гаргалгааг гаргаж өгөх хүн байна уу? Гол нь дүндээ биш гэхдээ миний хийсэн нэг ажилыг 2 хүн дүгнээд 2 үнэлэлт өгч байна. Гэхдээ бас 2 өөр хүн юм чинь өөр байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ бүр тийм хол зайтай гээд бод доо.
Манай өглөөний багш жаахан хүн ялгаж харьцдаг. Би энэ багшаар дунд түвшинд заалгаж байсан юм. Колумбаас ирсэн өндөр цагаан залууд гөөмөн их долдигнодог байж билээ. Юу ч хийгээгүй байхад нь онц тавиал ямар сайндаа манай ангийн Канад охин аймаар ууралсий ш дээ ккккккккккк гэхдээ түүнийгээ Со хүүхэн бид 2-т л хэлсэн л дээ.
Гэтэл өнөөдөр 2 өдрийн өмнө авсан зохион бичлэгээ тараасан чинь би нь арай гэж л 70 уруу дөхөж. Би угаасаа тоогоогүй ээ. Гэтэл манай Со охин дүнгээ хараад уйлах нь эээ. 75 авсан байгаадаа гомдоод өнөөдөр юу ч идээгүй. Тэгсэнээ миний ханцуйнаас татжийн Яасан хө гэсэн чинь энэ багш надад дургүй байхаа гэнээ? /Со хүүхэн, Со охин гэж 2 хүн шүү/
Яажийн гэсэн чинь надтай ерөөсөө харьцдаггүй асуулт асуухар аргалаад л сайн тайлбарлаж өгөхгүй, энэ тавьсан дүнг нь хар гэнээ ккккккккк. Тэгэхээр нь харин надад дургүйм шиг байна лээ гэсэн чинь үгүй ш дээ. Чамаас дандаа асуулт асуудаг ш дээ гэсэн чинь нөгөө ууралдаг Канад охин энэ их зэвүүн багш угаасаа та 2 маргалдах хэрэггүй гэнээ.
За гэтэл өдрийн ээлжний багш үнээр найртай гэжуугаа. Юм л бол надаас асууна. Надаас өгүүлбэр эхлэнэ. Монголд их хайртай. Монголын тухай байнга асууна. Сэдэв л гарвал Монголд ямар байдаг вэ гэж асууна.
За нөгөө өглөөний багш Монгол гэж ангайгаа бий дээ харин ч нэг кккккккккккккккккккккк. За тэр яахав. Энэ курсээ бушуухан төгсөх л юм боджийн даа.

Monday 24 May 2010

Юу ч өмсөж болно ганцхан л

Өнөөдөр манай хотод +30 градус халж энэ тэр үнээр аагим байна ш дээ. Би бас 3 өдөр амраад бичлэг шахжийн тээн. Одоо 6 сар гартал завгүй ээ. Амачр байгаа дээрээ ганц 2 юм бичихгүй бол 6 сар гарах нь эээ. Хичээл гэж аймаар их. 5 дахь өдөр багш бид нараас 3 өдөр амрана юу хийх вэ гээд тэгсэн нөгөөдүүл тийм ч хот явна ийм ч юм үзнэ л гэнэ. Би нь тэгсэн хичээлээ хийнэ гэсэн чинь ухаан алдаад унаж байгаа байхгүй юу. Цаанаасаа нэг хулхидуулаад сурцан хүнд итгэж сураагүй гэдэг нь зүгэээр. За тэр яахав.
Энд хараа хувцаслалт эрх чөлөөтэй. Ёстой нөгөө луувангаа иднэ үү лаагаа иднэ үү гэдэг чинь энэ. Үнэээр юу ч өмсөж болно. Халуун зун үстэй куртик өмсөж болно, хүйтэн өвөл шилэн тирко өмсөж болно, хөвөнтэй өмдний гадуур юбка өмсөж болно, шортныхоо гадуур тирко өмсөж болно, цагаан туфль дээр хар тирко өмсөж болно, палатан дээрээ урт түрийтэй гутал өмсөж болно, пүүзэн дээр тирко өмсөж болно, усны гуталан дээр шорт, юбка өмсөж болно, малгайтай цамцан дээр зангиа зүүж болно, малгайгаа буруу харуулж өмсөж болно, уранхай гуталтай явж болно, гуталаа тослохгүй явж болно, хувцас нь хиртэй явж болно, як нь урагдсан байж болно...........................................................................................................................
Яаж ч явжийсан хажуу айлын Жон намайг энэ ийм хувцас өмссөн байна гэж ярихгүй дээ харин ч нэг. Тоох ч үгүй. Бүр харах ч үгүй.
Харин энэд ганцхан сугандаа үстэй явж болохгүй, шилбэндээ үстэй явж болохгүй, хөлийнхөө 10 хумсыг будах ёстой. За тэр суганы үс яахав хусчина зүгээр 5 ширхэг л юм байна. Тэр шилбэний үс ёстой үнээр санаанд бууж иркүү байнаа. Яаж ч хусдийн бүү мэд. Балай еэн тэгээд +30 градуст өмдтэй эсүүл ноосон тиркотой явалтай биш дээ. Нөгөө Жон, Кортни 2 чинь шилбэ нь үстэй заваан гээд ярий ш дээ одоо. Яадаг билээ дээ.
Маргааш л нэг юм сэтгэж олхоос. Тэр хөлийн 10 хуруунууд чинь хоорондоо наалдчаад будуулдын бишээ харин. Хумсаа биш хөлөө будчихлаа вайна. Нөгөө салааг нь тусгаарладаг юм авлаа өнөөдөр. Нөгөөхөөрөө тусгаарлаад хатан хаан сиси шиг юм болох нь дээ маргааш. Хурц улаан өнгө энэ тэр нь байхгүй ээ одоо.
Энэ аягүй хувийн чанартай бичлэг болчихов уу за яадын бэээээээ УИХ-д нэр дэвших гэж байгаа биш кккккккккккккккккккк.

Sunday 23 May 2010

Хашраав

Байрныхаа хэдийг өчигдөр хашраагаад. Юм ээлжтэй энэ тэр тийм биз дээ. Манай энэ байраар дүүрэн цагаач нар зүгээр. Муу хужаагаас авхуулаад Мюнхэн хотоос ирсэн ч хүн байна. Хар, бор, шар, ногоон, цагаан, хөх гээд бүгд байнаа. Эд болон бас би нь ёстой сонин сонин үнэртэй хоол хийнээ. Тэгээд заримдаа би энэ коридор-р явах гээд арай л 911 дуудчихгүй шүү дээ. Өчигдөр би нь 4 цаг боорцог хайраад ха ха ха ха хүүхдүүдийг хиншүүнд утаад ха ха ха ха гэхдээ эд нар азтай л даа зун болцон хамаг нүхээ онгойлгоод. Бүтэн 4 цаг их байгааз бараг л 4 шуудай боорцог хайрах цаг. Гэтэл би нь нэг жижигхээн таваг боорцог л хайрсан. Том тогоо энэ тэр байхгүй ш дээ. 60-70 ширхэгээр нь хийгээд хоёр хутгаад гаргадаг юм алга. 5-6-р хийгээд ха ха ха шаржигнасан юм л боллоо. Хүн рүү зүглүүлэлтгүй ээ өөрөө л иджийвэл зүгээр. Ааруул иджийн шүдэнд сайн гэж бодоол идээдайя зүгээр хэ хэ хэ хэ.
Одоо хичээл дээр авч очиж яаж нууж иднэээ ха ха ха ха ха. Уг нь цайныхаа цагаар 1-2 идвэл аштай юу. Даанч нөгөөдүүл чинь ухаа алдчий ш дээ одоо ха ха ха ха ха. Тэнгэрээс шууд зүлгэн дээр талхаа бариад буусан хүмүүс шүү дээ эд нар чинь.

Зүүд

Ойрд энэ зүүд найзтай үнээр учир ургуулжийнаа. Зүүдэлдэггүй ч өдөр гэж алга. Яджийхад нэг зүүд тайлдаг ном авчихсан чинь тэр үү бүр өдөр бүр зүүдлээд салдаггүй эээ хи хи хи хи. Одоо тэгээд хүн амьтаны зүүд энэ тэр тайлаад суужий ш дээ найзууд минь. Юу болкээдайгаан бүү мэдээээ.
Энэ зүүд гэж сонин юм шүү. Уг нь би саяханыг хүртэл хүн өдөр юу бодно түүнийгээ зүүдэлдэг гэж боджийлаа. Гэтэл үгүй байна. Би бүр огт танихгүй шахуу мэндэлдэг ч үгүй тийм хүмүүсийг зүүдлээл наасан ккккккккк. Юун бодох энэ тэр вэ айн. Гайхалтай юмааааа. Урд шөнө бүр яаж зүүдэлсэн гээч бүр давхар зүүдлээд. Зүүднээсээ сэрчлээ гэсэн хэрнээ дахиж зүүдлээд.
Тэгээд зүүдлээл үргэлжлүүлээд явж өгжийсөн чинь энэ хажуу дахь сүмийн хонх дуугараад сэрээчихсэээн. Бүтэн сайн өдөр бүр эд нар сүм явж мөргөл хийнэ. Тэгээл яг 08-30-с 09-00 хүртэл хонх нь дуугарна. Чанга ч гэж жигтэйхан. Ойрд +30 градус хүрээд цонх, балкон хамаг юмаа нээгээд унтсан чинь чихний хэнгэрэг хагалах дөхөв ш дэээ.
Зэ тэр яахав дашрамд дурдахад зүүд тайлна шүү хо хо хо хо хо хо хо.

Sunday 16 May 2010

Babies

За ийм кино цаад Францууд чинь хийсэн байна. Африк, Америк, Япон, Монгол гэсэн 4 орны 4 хүүхэд хэрхэн эхээс мэндэлж байгаа болон нэг нас хүртэл хэрхэн яаж өсч бойжиж, хэлд орж, алхаж буйг харуулсан кино байна. Ямар нэгэн тайлбар, үг байхгүй зөвхөн хүүхдүүдийг харуулна. Хааяа ээж, аав нь хальт гарч байна. Манай багш үзсэн дажгүйм байна гэхээр нь кино театр зорьж очиж үзсэн юм. Төв аймгийн Чандмань сумын залуухан гэр бүл тоглосон байна лээ. Төв аймаг гэхээрээ бас хотод ойрхон тул хотын хэрэглээний зүйл болох гар утас, цахилгаан үүсгүүр энэ тэр харагдлааа. Надад 2 л юм таалагдаагүй. Монгол айлын тоонон дээр нь муур сууж байхын. Бас нэг азарган тахиа байнаа. Тахиа гэдэг амтьныг чинь үзээгүй хэдэн жил болжийн. Намайг бага байхад л тахиа байдаг тахиа малладаг эгчийг хальт таньдаг байсан юм.
За тэр муур одоо мэдэхгүй тэрний оронд нохой нь гарсан бол жинхэнэ гоё утга төгөлдөр болох байж гэж бодлоо. За за тэр кино нь хүн бүрт таалагдах албатай биш дээ тиймээ.
Африк нь харин заримдаа жаахан цээр хүрмээр юм харагдаж байна лээ хэ хэ хэ. Эвгүй ч юм шиг ядаж байхад нэг попкорн бариад орцон чинь нөгөө Африк-г хараад цээр хүрээд идсэн ч үгүй. Бүр хүүхдийнхээ үсийг аймаар том хутгаар хусаж байсан гээл бодчих.
За Япон, Америк 2 хүүхэд бол бөмбөрөөд л бөмбөрөөд л байх нь тэр. Африк, Монгол 2 нь сайхан хөрөв аргаар бойжиж нөгөө 2 нь байнгын хүний анхааруулга, хяналтанд байгааг харуулж байлаа.
Монгол хүүхэд нь хананаас уяатай байсан чинь тэр үзэгчид инээлдэж байна гэдэг чинь. Сайхан алтан шаргал тал, бор гэр, үхрийн зэл, цагаан сар бууз энэ тэр гарч байна лээ дээ харин ч нэг. За ингээд та бүхэн сонирхвол үзнэ биз. Хөөрхөн энгийн бүтээл байна лээ.

Thursday 13 May 2010

Diner Dash

Галзуу ганц тоглоомонд дурлаад удаж байна. Дурлалдаа ч үнэнч байгаа. Бараг 3 жилийн өмнөөс тоглож эхэлсэн байх шүү. Анх Оюука маань авчираад аймаар тоглоод хэ хэ хэ. Бүр галзуураад за арай үгүй ээ. Гэхдээ хоол бариад гүйж байна гээд нэг шөнө зүүдэлсэн шүү ха ха ха ха. Зарим хүмүүст хүүхдийн тоглоом мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ гоё шүү. Бүр хамаг дээд оноог нь аваад тоглоомоо дуусгах сайхан байдаг юм. Үүнээс өөр тоглоом цахим машин дээр тоглодоггүй ээ. Би 2 дугаарыг нь авч тоголсон хэ хэ хэ. Өөр дугаар нь байгаа бол дугаараа солилцож тоглоно шүү энэ тэр гээд хэ хэ хэ. Тоглож үзээгүй бол энэ нэрээр нь хайгаад тэгээд нэг цагийн сорилтыг нь тоглож үзээрэй. Хөгжилтэй шүү найзуудааа. Яаж дээд оноог нь авах нарийн аргыг хүсвэл надаас судлаарай энэ тэр гээд хэ хэ хэ. За тэгээд цэнгэн хөгжилдөөрэй.

Wednesday 12 May 2010

Шоконд оров

Хэд дэх удаагаа шоконд оров гээд тоолхын бол тооны шинжлэх ухааныг шалгасан хэрэг болно. Яаж шоконд оров гэдэгээ л ярья тиймээ. Эндхийн Costco гээд бөөний дэлгүүр орж үзэх гэж удсаар байгаад 3 хоногийн өмнө очсон чинь манай дэлгүүрийн картгүй бол оруулдаггүй юм гэдэг байна ш дээ. Өө за за ангилалтай юмуу хаашаа еэн гэж бодоод нөгөө заасан газар нь очсон чинь 60-100 долларын 2 карт байгаа нэгийг нь авч дэлгүүр рүү орох эрхтэй гэж авдийм даа. Эхлээд жаахан тоохгүй байсан чинь үгүй ээ тэр хүн гэдэг чинь байнаа байнаа. Сонирхол хөдлөөд үйлчилгээг нь сайн лавлатал сонирхолгүй болвол карты нь буцааж өгөөд мөнгөө авч болдог гэнээ. Тэгэхээр нөгөө картных нь нэгийг аваад орлоо доо. Ээ ёстой эрт ирж байхгүй яаваа энэ тэр гээд амаа дарлаа ш даа ха ха ха. За ёстой байнаа байна. Бүр нүд эрээлжлээд тэнд ч гоё юм энд ч чамин юм харагдаад цэцгэнд төөрсөн эрвээхэй болоод авлаа ш дээ.
Барьж энэ тэр үзээд л ха ха ха, гол нь дандаа брэндийн бараа бөөнөөрөө байсан гээд л бодчих. Ерөөсөө брэндийн дэлгүүр. Тэр техник, гоо сайхан, хувцас хунар байнааа харин ч нэг. Хятад бараа харин ховор байна лээ шүү. Тэгээд цаг бага байсан тул 2 цаг дотор нь яваад жаал жуул ойр зуурын юмаа бөөндөж аваад кассан дээр ирээд бараагаа бичүүлж байтал өмнө нэг шар хүүхэн сайн уу гээд зогсож байхын. Хэн билээ нэр нь таг? Юу билээ би яаж таньдаг билээ гээд бодлоо, санаанд орж ирдэггүй. Золиг чинь өмнөөс англиар яриад байхымаа. 3 минут таг дуугүй хөдөлгөөнгүй зогсоод өө тийн манай ангийн Канад охин байна гээд сэрлээ ш дээ. Энэ Монриал хотод ирээд 7 сар болж байна. Нэг ч удаа ингэж санаандгүй таньдаг хүнтэйгээ тааралдаж байсангүй. 3 сая том хүнтэй хотод за үсрээл би нэг 100 хүн л таних байх даа. Тэгсэн нэг нь дэлгүүрт таардаг гэжий ш дээ.
Арай гэж Англиар сайн уу хэнтэй яваа юм энэ тэр гээд 3 үг солиод өнгөрсөн дөө. Би тэгээд олон газраар явах биш дээ. Гэр сургууль, метро, автобус тэгээл болоо. Ресторан кафе орох биш ямар, өмнөөс цайны мөнгө нэхээд уйлан дуугараад уур хүргэдэг мондинууд байгаа юм. Өөхөнд боосон бөөр шиг, Өөдөө харсан ангайхайны дэгдээхэй шиг бэлэн юм идэж сурсан хүүхдүүд ээ гэж.

Дахиад шинэ анги

Сайхан л юм 42 хоноол анги дэвшээл дэвшээл нэг мэдсэн чинь курсээ төгсөх гэж байнааа. Болоогүй ээ бас 40 хоногийн хичээл зүтгэл нойр хоолоо хасаж байж үр дүн нь гарна. Талаар тарсан гэрчилгээ өгдөг гэсэн түүнийг нь бариад ажил хайх нь тэр дээ.
Тэгэхээр манай энэ дээд түвшинийй /аая яааяаа/ ангид хуучин хэдээс гадна баахан шинэ хүмүүс ирсэээн. Энэ Өмнөд Америкийнханыг дуусгах нь ээ би. Перу-с нэг оюутан ирсэн. Одоо тэгээд Өмнөд Америкийн хэдхэн улсаас л хүнтэй танилцах дутжийн даа. Аргентин Чили 2 үлдсэн гээд газрын зурган дээр шалгасан чинь юу вэ 8 улс байна ш дээ. Зэ тэгээд Герман , бас нэг Европ-с ирсэн охин бий. Хаанаас гэлээ дээ. Сайн танилцаж амжаагүй байна. Иран-с бас нэг охин ирсэн. За тэгээд бас 3-4 Канад хүмүүс байсааан. Бүр яасан гээч 2 тэтгэвэрт гарсан хүн байгаа гээл бодчих. Ямар ч байсан 60 гарсан байхаа тэр 2. Бие биенээ олоод тохой нийлүүлж сууж энэ тэр тэр 2 их хачин байгаа хэ хэ хэ. Миний баруун гар тэл Солонгос 22-той хүүхэн зүүн гар талд тэр Герман-с ирсэн тэтгэвэрт гарсан эгч суудын. За тэгээд Австри, Солонгос, Африк, Америк гэсэн орны хүмүүс байгаа. Эд нар 4-р шатны ангийнхан. Манай Америк залуу Хятад, Америкийн эрлийз, Бээжинд амьдардын. ӨвөрМонголд очиж байсан гээд манай Монголын тухай их асууна. Нээрээ манай Америк залуу 18-тай ш дээ хэ хэ хэ. Энэ жил Харвардад сурах гэж байгаа гээл бодчих. Мундаг байна уу? Аймаар их шалгалт шүүлгэнд орсон гэсэн. Аав нь хүртэл шалгалт өгсөн гэсэн ш дээ. За тэгсэн төлбөр нь хэд гэсэн гээч жилийн 32 000 ам доллар гэсээээээээээээн. Зөвхөн сургалтынх нь төлбөр ш дээ. Тэгээд байр, хоолны мөнгө гээд явж өгнө биз дэээ. Аав нь их сүрхий л хүн байх. Ээж нь болхоор Хятад гэсэн. Бас нэг охин дүүтэй.
Манай ангийнхан ирэх намар бөөн мастерт сурна гэсэн улсууд л байна. Сургуульдаа орцгоочихсон гэсэн. Канад том болхоор эд нэг хотод нь очиж нэг жил амьдраал тэгээл явдаг улсууд юмаа. Мартсанаас манай ангийн гомо залуу өөр сургуулийн Франц хэлний тэтгэлэгтэй курст сурч байгаа гэсэн. Манай энэ сургууль ч бас үнэтэй шүү.
За за одоо өглөөний 7-24 болж байна. Хувцасаа өмсөөд хичээлдээ явлаа. Амжилт шүү...

Sunday 9 May 2010

Энхзул-Бүүвэйн хорвоо

Хайрт ээждээ болон энэ дэлхийн бүх эхчүүдэд аз жаргал, хамгийн нандин бүхнийг хүсч охин нь ээждээ удахгүй очиноо гэж хэлье. Ээж тандаа хайртай шүү.